santmargaz.ith@gmail.com, santmargaz_81@yahoo.com

  99544451, 99973648, 90656165

Баян-Улаан

2024-04-16 15:21:28

Баян-Улаан баг

           Ширээгийн тал, Галтын үсрүү, Галуутайн гол, Галбазарын их өтөг, Тасархайн хүрэн дэлийн таана хүмүүл ханхалсан үзэсгэлэнт сайхан нутагтай. Анхны засаг даргаар   Д.Чулуунбаатар томилогдон 1990-1992 онд ажиллаж байсан байна. Багийн даргаар   - Ө.Хайчаа   1992 – 1996 он, Г.Халзанбал 1996 – 2000 он,  Ч.Ванчиг  2000 – 2004 он, Б.Балжинням  2004 – 2008 он, Б.Мижиддорж  2008 – 2012 он,  Ю.Батсуурь  2012 – 2016 он, Б.Мижиддорж  2016 -2020 он,   Г.Түмэндэмбэрэл  2020 оноос  одоог хүртэл тус тус ажилласан байна. 

             Баян-Улаан багаас  мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж хөдөө аж  ахуйн салбараас  төрсөн Улс, аймгийн алдартнууд:   Д.Бүдбазар -1980 он Улсын аварга малчин, Ө.Хайчаа – 2009 он   “Улсын сайн малчин”,    Ж.Чойжилжав – 2013 он – “Улсын сайн малчин”,  Л.Бадарч 1963, 1970, 1973 он, “ Аймгийн аварга төлчин”, Т.Пүрэвжав – 1964 он, “Аймгийн аварга хоньчин” тэргүүтэй  14 аймгийн аварга малчин, Ө.Хайчаа, Б.Жамбал, Ц.Айлгай нарын 3 “Аймгийн алдарт уяач”  төрсөн байна.

         Аймгийн арслан Н.Эрдэнэтулга, Самбо бөхийн дэлхийн хошой мөнгөн медальт спортын мастер Я.Дорж, Б.Мөнгөнтуяа, аймгийн начин Т.Вандансамбуу, сумын заан Т.Цэрэндаш, Т.Дүгэрсүрэн нарын алдар цуутнууд төрөн гарсан нутаг юм.

          Одоо Баян-Улаан баг нь 106 өрхтэй, 373 хүн амтай. 2023 оны жилийн эцсийн мал тооллогоор  нийт  23559 толгой мал тоолуулсан байна.  Үүнээс  тэмээ 71,  адуу 21975,  үхэр 1252,  хонь 9566, ямаа 10695 толгой байна.