santmargaz.ith@gmail.com, santmargaz_81@yahoo.com

  99544451, 99973648, 90656165

Холбоо

2024-04-16 15:21:15

Холбоо баг

          Тус багийн нутагт Галуутайн гол, Холбоо нуур, Зэгэст нуур, Хөшөөтийн эрэг, Хөх толгой, Овооны энгэр зэрэг байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар нутагтай. Анхны засаг даргаар  Б.Бэгзсүрэн томилогдон 1990 – 1992 онд ажиллаж байсан. Багийн даргаар  Ч.Төртогтох  1992 – 1996 он, Ц.Энх-Амгалан 1996 – 2000 он,  2000 – 2004 он, Г.Сүрэнжав 2000- 2004 он, Ю.Батсуурь 2004 – 2012  он, Г.Цогт- Очир 2012 -2016 он,  Г.Гантөмөр 2016 -2020 он,  Г.Цэрэнлхагва  2020 оноос одоог хүртэл тус тус ажиллаж байна. 

             Холбоо багаас  мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж  төрсөн Улс, аймгийн алдартнууд   Б. Баасанжав – “ Монгол улсын Алдарт уяач”  2003 онд,  “ Монгол улсын Манлай уяач” 2015 он,  Р. Батсүх - 2008 он  “Аймгийн алтан төлийн эзэн”,  2011 онд “Аймгийн сайн малчин” , 2015 онд   “Монгол улсын сайн малчин” , Аймгийн сайн  малчинд  Б.Лувсанжамц – 2015 он, Б.Бааансүрэн 2022 он, Б.Минжүүр- 2023 он, Аймгийн алдарт уяачид П.Оргодол- 2015 он, Р.Эрдэнэбилэг -2014 он, Б.Баасансүрэн – 2021 онд тус тус шагнагдсан байна.

              Одоо Холбоо баг нь 111 өрхтэй, 338 хүн амтай. 2023 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 22731 толгой мал тоолуулсан байна. Үүнээс тэмээ – 33, адуу – 1437, үхэр -1138, хонь – 10901,  ямаа – 9222 толгой тоологдсон байна. Төсвийн 6 байгууллага, Хаан банк, Төрийн банк, АУЭХ-ний ТӨХК салбар , Мэдээлэл цахилгаан холбоо сүлжээ ХХК салбар, Монгол шуудан, Оч- дөл өлзийт ХХК салбар, 25 ААН худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.