santmargaz.ith@gmail.com, santmargaz_81@yahoo.com

  99544451, 99973648, 90656165

Баян нуур

2024-04-16 15:21:28

Баяннуур баг 

          Хүнгүйн гол, Баяннуур, Шагшираа булаг, Хунтын голын тунгалаг сайхан усанд нь алтайн сугас сүлжилдсэн, Сүвэн улаан, Сэрвэн, Маргаз, Уу-дөрөлж, Очирын хар, Хясааны бичигт хад, Хөшөөт хүн чулуу зэрэг түүх дурсгалын үзэсгэлэнт сайхан газар, өргөн уудам нутаг дэвсгэртэй.

Анхны засаг даргаар Ч.Чулуун 1990-1997 он, М.Бат-Очир 1997- 2000 он, Ч.Чулуун 2000 – 2004 он, Т.Ганбат 2004 -2008 он, Д.Мондоохой 2008 -2012 он, С.Гүр-Ёндон 2012- 2020 он,  С.Энхээ- 2020 -2021 он, Н.Баярсайхан – 2021 оноос одоог хүртэл тус тус ажиллаж байна.

          Баяннуур баг нь нийт 119 өрхтэй, 443 суурин хүн амтай. 73561 га газар нутагтай, 2023 оны жилийн эцсээр 46558 толгой мал тоолуулсан. Үүнээс тэмээ 700, адуу 4550, үхэр 1817, хонь 21453, ямаа 18038 толгой байна.

            Баяннуур багаас Монгол улсын гавъяат малчин С.Галсандагва тэргүүтэй Улсын аварга малчин 8 төрсөн ба ах дүү гурван улсын аварга малчин төрсөн онцлогтой юм. Аймгийн аварга малчин, алдарт уяач, алтан төлийн эзэн малчин 58 төрсөн гарсан байна.  Аймгийн тэргүүний багаар 2 удаа шалгарсан баг хамт олон юм.

            Багийн ус ундарганы эх үүсвэр нь Хүнгүйн голоос эх авсан, Бор хирийн элсэн манхаар хүрээлүүлсэн байгалийн үзэсгэлэнт Баяннуур юм. Баяннуур нь сумын төвөөс 25-30 км зайд оршдог, уртаараа 30 км, өргөнөөрөө 18 км, гүн 12-80 м, толь мэт тунгалаг, загасны их нөөцтэй нуур юм. Нуурын өмнө зах нь алдарт Бор хярын элсэн манханд тулж үзэсгэлэнт булан тохой, шугуй, баян бүрд үүсгэдэг зэлүүд онгон газар юм. Дулааны улиралд олон төрлийн нүүдлийн шувууд ирж зусдаг бөгөөд нуурын өмнөх шугуйд зэгсний гахай, ондатор, аргал зэрэг ан амьтадтай