Сантмаргаз сумын түүх |
ЗАВХАН АЙМГИЙН САНТМАРГАЗ СУМЫН ТҮҮХЭН ТОВЧООН
Сумын түүх, үүсэл хөгжил:
Завхан аймгийн Сантмаргаз сум нь Эрт цагийн Засагт хан аймгийн Цэцэн-Сартуулын хошууны анхны сумдын нэг бөгөөд Чингис хааны удмын Батмөнх даян хааны отгон хөвгүүн Гэрсэнгийн угсааны Намжилдоржийн хүү Норов тайж 1756 оноос эхлэн захирч байсан түүхтэй. Тэр цагаас хойш Норов тайжийн хөвгүүн, ач, гуч, жич нар угсаа залгамжлан захирч байсан түүхтэй. 1903-аас 1924 он хүртэл хошууг Жалцангомбоцэдэн захирч байсан. Тус сум нь 1921 оны ардын хувьсгал ялсны дараа Бадрах, Холбоо, Ширээ, Тэгш хэмээх 4 жижиг сумуудад хуваагдаж байснаа 1924 оны 12 сард сумын баруун хил болох “ Талингар” гэдэг өвөлжөөнд сумуудын төлөөлөгчдийн хурал болж, 4 сумын нэгтгэн Төмөр овогтой Цэнджавын саналаар Сант, Маргаз хэмээх нутгийнхаа 2 уулын нэрийг холбон “Сантмаргаз” сум гэж шинээр нэрлэн сумын анхны даргаар Эвшин овогтой Баатар, нарийн бичгийн даргаар Төмөр овогтой Цэнджавыг тус тус сонгон баталсан байна. Анх байгуулагдахдаа 3385 өрх, 16925 хүн ам, 99.0 мянган толгой малтай, 1200 км квадрат нутагтай байгуулагдсан.
Одоо тус сум нь Холбоо, Баяннуур, Баян-Улаан, Баяндавс гэсэн засаг захиргааны 4 багтай 408 өрх, 1570 хүн амтай, 242.1 км квадрат нутагтай, Завхан аймгийн баруун хойд хэсэг их нууруудын хотгор тал хээрийн бүсэд оршдог. Улаанбаатар хотоос 1150 км, аймгийн төвөөс 200-360 км зайд байрладаг. Зүүн хойд талаараа Завхан аймгийн Сонгино сум, зүүн талаараа Цэцэн-Уул сум, баруун урд талаараа Завханмандал сум, баруун талаараа Ургамал сум, хойд талаараа Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумуудтай тус тус хиллэдэг.
Нутаг дэвсгэр 239183 га. Сумын төв Холбоо нь 48036 өргөрөг, 95025 уртрагт 1577 м өндөрт Холбоо нуурын захад оршино. Хангайн нурууны баруун хойд хэсгийн тэгш өндөрлөгийн говийн уулсуудын төгсгөл болох Их Маргаз, бага Маргаз, Сэрвэн, Сүвнэ Улаан Сурагт, Шивээт, Баян-Улаан, Жаргалантын уулс,
Бор хярын элсэн их манхан, Галуутайн гол, Мухар хүнгийн гол, Баяннуур, Холбоо нуур, уулсын хоорондох уужим хөндий бүхий хангай говийн хоорондох завсрын алтан шаргал элс, цэнгэг уст гол, элсэн дундуур нуур алаглан байдаг говирхог нутаг юм. Алтан шаргал элс, молцог бутад харгана, Холбоо давс, цайдмын чанарлаг хужир, “Алтан дэвтээр давсны арвин их нөөцтэй. Мөн цэнгэг утс Баяннуур Алтайн сугас загасны их нөөцтэй.
СУМЫН БАХАРХАЛ:
Ардын хувьсгалын партизан: Б.Мягмарсүрэн, О.Цэдэндамба
Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн: Ц.Зундуй, Ч.Лодой
Ардын Их хурлын депутатууд:
- Гүнжилмаа-Улсын бага хурлын гишүүн:
- Ө.Гүнрэгмаа
- А.Цэдэн-Иш-Хөдөлмөрийн баатар, Нэгдлийн дарга
- Б.Доржсамбуу -Хөдөлмөрийн баатар
- Д.Баатархүү - Аймгийн намын хорооны дарга
- С.Галсандагва -Гавьяат малчин:
- С.Хандсүрэн -Хөдөлмөрийн баатар саальчин:
- М.Ганболд-Хөдөлмөрийн баатар хоньчин:
МУ-ын Хөдөлмөрийн баатрууд:
- А.Цэдэн-Иш - Нэгдлийн дарга
- А.Арьхад – Хоньчин
- М.Ганболд - Хоньчин
- Б.Доржсамбуу - Нэгдлийн дарга
- С.Хандсүрэн - Саальчин
Төрийн соёрхолтонгууд:
- О.Рагчаа - Инженер
- Б.Норовсамбуу - Уран нугараач, жүжигчин
Төрийн соёрхолт, ардын жүжигчин, гавьяатууд:
- Б.Норовсамбуу-Циркийн жүжигчин
- Б.Үйлст-Ардын эмч
- Гавьяат зүтгэлтэн
- М.Норсонжав-Хөгжмийн зохиолч
- Б.Норолхоо-Уран хатгамалчин
- Я.Яндаг-Эдийн засагч
- М.Санждорж- Түүхийн шинжлэх ухааны
- А.Барны-Аж үйлдвэрийн
- С.Галсандагва-Малчин
- Л.Аюуш-Багш
- Л.Тогтохбаяр-Барилгачин
- Х.Лхүнрэв-Барилгачин
- Б.Сэрвүүд-Багш
- Д.Мияадорж-Малын эмч
- Х.Үнэнхүү-Дуучин
- П.Дамдинжав-Хөгжмийн зохиолч
- Ч.Алтан-Өлзий-жүжигчин
- М.Алтанцэцэг -Эм зүйч
- Ж.Жавзандулам- Эх баригч эмч
МУ-ын Генералууд:
- Р.Осор-Хошууч Генерал
- Л.Гарамжил- Хошууч Генерал
МУ-ын цолтой бөхчүүд, уяачид:
- Ш.Санжсүрэн-Улсын арслан
- Ө.Гарамдагва-Улсын арслан
- Ш.Халиунбат-Улсын шандас
- Б.Баасанжав-Улсын манлай уяач
- Я.Дорж- Самбо жудо бөхийн ОУХМ, Самбо бөхийн Монгол улсын 4 удаагийн аварга, Жудо бөхийн улсын 6 удаагийн аварга, ДАШТ-ний мөнгөн медальт
- Нувааны Нацаг- Даншгийн заан
Аймгийн цолтой бөхчүүд:
- Д.Мягмаржав- Аймгийн хурц арслан
- Б.Рашжил- Аймгийн арслан
- Д.Дагвадорж-Аймгийн арслан
- Н.Эрдэнэтулга- Аймгийн арслан
- Р.Таадайхүү-Аймгийн арслан
- Б.Баасанжав-Аймгийн заан
- Б.Тогноон-Аймгийн заан
- Я.Дорж-Аймгийн заан
- Ш.Мөнхтөр-Аймгийн заан
- Т.Вандансамбуу-Аймгийн начин
- Ж.Жадамба-Аймгийн начин
- П.Гагаа-Цэргийн заан
- Д.Отгонбаатар-Аймгийн начин
- Г.Гантулга-Аймгийн начин
- Г.Батдорж-Аймгийн начин
- Д.Гарамдагва-Аймгийн начин нарын улс аймгийн алдар цолтой олон арван хүмүүс төрөн гарсны дээр МУ-ын сайн малчин 12, МУ-ын аварга малчин 10, эрдэмтэн доктор 6, Спортын мастер 10, Ахмад дайчин 24, Аймгийн аварга малчин 30 гаруй төрж, Монгол эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч Сантмаргаз сумаараа овоглож явдаг билээ.
Засагт хан аймгийн Цэцэн Сартуул хошууны анхны сум Сантмаргаз сумыг 1924 оноос хойш сумын дарга, АДХГЗ-ын дарга, сумын Засаг даргаар доорх нэр бүхий хүмүүс ажиллаж байсан түүхтэй.
Сумын дарга нар:
- Э.Баатар-1924 он
- Г.Эрдэнэ-1925-1928 он
- С.Батжаргал 1928-1930 он
- Б.Осор 1929 он
- Ц.Бадамцоо: 1931 /анхны эмэгтэй сумын дарга /
- С.Содномбал: 1932 он
- Жигжжав 1932 он
- Хажидсүрэн 1933 он
- Х.Мижид 1933-1934 он
- Б.Осор- 1935-1937 он
- Ц.Зундуй: 1937-1938 он
- З.Ганжуур: 1939-1940 он
- Б.Идэр: 1940-1942 он
- Ц.Даржаа 1943-1944 он
- М.Цагаанхүү: 1944-1948 он
- Т.Минжүүр: 1948 он
Сумын АДХГЗ-ын дарга нар:
- Ц.Зундуй: 1948-1952 он
- Д.Жигжидсүрэн: 1953-1954 он
- М.Цагаанхүү 1954-1955 он
- С.Даваасамбуу: 1955-1956 он
- А.Цэдэн-Иш: 1956-1959 он
- Р.Осор: 1960-1962 он
- Ж.Балжав: 1963-1964 он
- Б.Гаравдорж 1965-1966 он
- А.Цэдэн-Иш: 1967-1975 он
- Ц.Дамдинбазар 1976-1981 он
- Ц.Түдэв: 1982-1990 он
- Д.Дэнэбалдан: 1990-1992 он
Ардчилалын үйл явц өрнөж, нэгдэл аж ахуй тарж, 1990 оноос эхлэн сумын АДХГЗахиргаа аж ахуйн ажлаас салж, жинхэнэ бие даасан төрийн байгууллага хэлбэрээр ажиллаж эхэлсэн. 1992 оноос шинэ үндсэн хууль батлагдаж, ЗЗНДНТУТ хуулийн дагуу сумын Засаг дарга, түүний тамгын газар 1992.10.29-ны өдрийн аймгийн Засаг даргын 01 захирамжаар байгуулагдаж байсан.
Сумын Засаг дарга нар:
- Д.Дэнэбалдан: 1992-1996 он
- Б.Нямдорж: 1996-2000 он
- Д.Дэнэбалдан: 2000-2004 он
- Б.Нямдорж: 2004-2008 он
- Ц.Энх-Амгалан: 2008-2016 он
- А.Жанцанбазар: 2016-2018 он
- М.Өнөржаргал 2018-2021 он
- Б.Эрдэнэбаатар 2021 оноос одоог хүртэл тус тус ажиллаж байна.
Сумын ИТХ-ын дарга нар:
- В.Дагвадорж 1992-1994 он
- Д.Каршин 1994-1996 он
- С.Багаажав 1996-2000 он
- Д.Мягмаржав 2000-2004 он
- А.Чойдорж 2004-2007 он
- Ц.Энх-Амгалан 2007-2008 он
- А.Даваадорж 2008-2016 он
- Б.Батаа 2016-2020 он
- Т.Хатанбаатар 2020 оноос одоог хүртэл сонгогдон ажиллаж байна.
ГАЗАР ЗҮЙН БАЙРШИЛ:
- Байгаль цаг уур, ургамал, амьтны аймгийн тухай
Сантмаргаз сум нь их нууруудын хотгорын бүсэд багтдаг. Цайвар хүрэн, бор хөрстэй. Говь хээрийн ургамал болох хялгана, шаваг, ямаан харгана, үхэр харгана, бургас, ээрэм шарилж, зээргэнэ, зулттаргана, зэгс, хамхуул, хамхаг, бударгана, туулайн тагнай, таана, хөмөл ургахаас гадна эмийн чанартай нохойн хошуу, долоогоно, яргуй, ганга, хунчир,сонгино, гогод, суль, сульхир, үхэр халгай, дэгд, таван салаа зэрэг ургамал ургадаг.
Янгир ямаа, үнэг, хярс, чоно, манууль, шилүүс, өмхий хүрэн, бор туулай, тарвага зэрэг ан амьтан цөөн тоогоор байдаг. Баяннуурын усанд нохой сугас, алтан сугасын төрлийн загастай. Хөдөө хээрийн уул тал орчмоор бүргэд, тас, ёл,шонхор, шар шувуу, хэрээ, улаан хушуут, хөх бух, цахируул, ногтруу, ятуу, сойр, шаазгай, болжмор байхаас гадна гол нуурын сав газраар хун, нугас, галуу, ангир, дэглий, цахлай, тогоруу, орилоо цагаан, хар галуу, зэрэг усны шувууд олноор цуглардаг.
Сантмаргаз сумын ажиглалтын цаг уурын харуул нь 1963.07.23-нд анх байгуулагдсан. Говь хээрийн бүсэд харьяалагддаг. Элсэн хөрстэй, хужир шүү элбэгтэй. Хур тундасны жилийн температур 116.1мм, агаарын температурын хувьд жилдээ -2.2 градус байдаг.
Өвөлдөө - 36.5 градус хүйтэн, зундаа +35.9 градус дулаан эрс тэс уур амьсгалтай нутаг юм.
- Цаг уурын нөхцөл
Халуун дулаан хур бороо багатай зунтай, хахир хүйтэн эрс тэс уур амьсгалтай өвөлтэй
1-р сарын дундуур 350с дээш хүйтэрч
7-р сарын дундуур 300с дээш халдаг, жилийн дундаж салхины хурд 6-12м/с
Хамгийн их салхины хурд 24м/с, жилийн хур тундасны нийлбэр 116.1мм
- Газар нутаг
Нийт газар нутгийн хэмжээ 239.183га
Зориулалт |
Хэмжих нэгж /га/ |
Нийт талбайд эзлэх хувь |
ХАА-н газар |
231.267.2 |
96.6 |
Усан сан бүхий газар |
7353 |
3.07 |
Тусгай хэрэгцээний газар |
4 |
0.17 |
Тосгон суурин газар |
329.07 |
0.13 |
Дэд бүтцийн газар |
24.29 |
1.01 |
- Цахилгаан хангамж:
Сум нь 2009 оны 10 дугаар сард Галуутайн Усан цахилгаан станцад холбогдож, 2014 онд Алтай Улиастай эрчим хүчний системд холбогдож, 15квольт-ын шугамтай. 250 квт-ын трансформатертай. 04-220 хүчин чадалтай. АТП 1, 2 дугаар дэд станц ажиллаж байна.
- Орон сууцны хангамж:
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй, суманд орон сууцтай өрх 87 бусад нь гэрт амьдарч байна. 2019 оноос бүх албан газрууд, 8 аж ахуй нэгж, 9 айл өрх нийтийн халаалтанд холбогдсон.
- Нийтийн үйлчилгээний барилга байгууламж
№ |
Сургууль |
Хүүхэд |
394 |
1 |
Сургуулийн дотуур байр |
ор |
80 |
2 |
Цэцэрлэг |
Хүүхэд |
100 |
3 |
Эмнэлэг/хэвтэж эмчлүүлэх/ |
ор |
6 |
4 |
Спорт зал |
тоо |
1 |
5 |
Биеийн тамирын талбай |
1600м2 |
1 |
6 |
Соёлын төв |
тоо |
1 |
7 |
Номын сан |
суудал |
20 |
8 |
Банк |
тоо |
2 |
9 |
Халуун ус |
шүршүүр |
1 |
- Хүн ам зүйн хувьд
Засаг захиргааны анхан шатны нэгж болох
- 4 багтай,
- 423 өрхтэй
- 1513 хүн амтай
- малчин өрх 261
- мал бүхий өрх 148
- малгүй өрх 14
- 0-18 хүртлэх насны хүүхдийн тоо 542
- 18-35 насны залуучууд 470
- Хөдөлмөрийн насны 847
- өндөр настан 117
- эмзэг бүлгийн өрхийн тоо 37 иргэдийн тоо 266
- малын тоо 128,474
- Нэг өрхөд хонин толгойд шилжүүлснээр 616 толгой мал
- Нэг хүнд 99 толгой мал тус тус ноогдож байна.
ЭДИЙН ЗАСАГ
ОРОН НУТГИЙН ТӨСӨВ
Орон нутгийн төсвийн нийт орлого нь 2 тэрбум 128.4 сая төгрөг бөгөөд улсын төсөвт төлвлөсөн төсвийн шилжүүлэг 1 тэр бум 72.8 сая төгрөг, татварын орлого 55.6 сая төгрөгийн орлогоос бүрддэг.
ЭДИЙН ЗАСГИЙН БҮТЭЦ
Сумын хэмжээнд нийт 32 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллаагаа явуулж, улсын төсвийн орлогод 2.10 сая төгрөгийг, цалин хөлсний орлогод аймгийн төсөвт 84.4 сая төгрөгийг тус тус төвлөрүүлж татварын орлогыг бүрдүүлж ажиллаж байна.
ХӨДӨӨ АЖ АХУЙ
Сумын хэмжээнд 2023 онд 128,474 толгой мал тоолуулснаас Тэмээ - 1025, Адуу - 9983, Үхэр - 6147, Хонь – 58,021, Ямаа - 53268 байна.
ГАЗАР ТАРИАЛАН
Сумын хэмжээнд нийт 18 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 11.1 хувьд нь төмс, хүнсний ногоо 5.6 хувьд нь малын тэжээл 83.3 хувьд тариалж, жилд дунджаар 10 гаруй тонн төмс, 4.1 гаруй тонн хүсний ногоо, 50-аад тонн ногоон тэжээл хураан авч байна.
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР