santmargaz.ith@gmail.com, santmargaz_81@yahoo.com

  99544451, 99973648, 90656165

Буга согоот

Буга согоотын дуут хад
Завхан аймгийн Сантмаргаз сумын төвөөс баруун хойно 8 км-т байдаг. Уг дурсгал нь одоо байгаа төрхөөрөө Дуут хад буюу Буга согоот гэж нэрлэгддэг. Гурван ширхэг жижиг чулуун дээр хар хөх чулууг хэвтээгээр нь байрлуулсан, чулууны урт нь 85см, өргөн нь 55 см, зузаан нь 32 см ба чулууны дээд хэсэгт 23 хонхор цэгэн тойргон бүслүүртэй, хоёр хажуу талд нь яг ижил хэмжээтэй дугуй хэлбэрийн хонхойлгож дүрсэлсэн буган чулуутай.
Энэхүү буган чулуу нь МЭӨ 3000 жилийн үеийн хүрлийн үеийн буган чулуу. Уг чулууны нэг онцлог нь мод чулуугаар цохиход яг хөндий төмөр шиг дуугардаг байна.
Энд нутгийн дуу хуурт дуртай иргэд ирж дуут чулууг хөглөж ая тоглох дуртай ажээ. Мөн тус сумыг зорин ирсэн зочид заавал үзэж сонирхдог газар ажээ.